Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН 2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-23 09:05:14
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ГАДАРГЫН БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ ЧАНАРЫН
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны хяналт-шинжилгээ: Гадаргын усны химийн шинжилгээний сорьцыг 08 дугаар сарын 05-нд хөтөлбөрийн дагуу Хараа-Дархан дээд, Хараа-Дархан доод, Шарын гол-Автозамын гүүр, Шарын гол-Усны харуул, Хүйтэн усны харуул гэсэн хяналтын 5 цэгээс дээж авч усны химийн шинжилгээгээр бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлсон.
Усны химийн задлан шинжилгээний дүнгээр:
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Бүрэн толгойн орчмоос авсан дээжинд голын усанд ууссан хүчилтөрөгч /О2/-ийн агууламж алдагдаагүй байна.
Голын усны бохирдлыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг хялбар исэлдэх органик бохирдуулагч буюу биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч БХХ5 -ийн агууламжийн явцыг харуулав.
Голын усны бохирдлыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг гадаргын усны чанарын MNS4586:98 стандарттай харьцуулахад Шарын гол Усны харуул-1.2 дахин давж бохирдсон байна.
Хаягдал усны хяналт-шинжилгээ: 2020 оны 08 дугаар сарын 05-нд Дархан сумын Төв цэвэрлэх байгууламж орж, гарч, Шарын гол сумын ЦБ-ын орж, гарч, Салхит өртөөний ЦБ-ын орж, гарч, Хонгор сумын орж, гарч байгаа хаягдал бохир усны нийт 8 дээжинд химийн бохирдлын шинжилгээг хийж, шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын ЗДХ-тэй харьцууллаа/1 дүгээр хүснэгт/
Энэ сард Дархан хотын төв ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 96.5% ба өмнөх сараас 15.7%-иар нэмэгдсэн ба Шарын гол сумын ЦБ 74.9%, Салхит өртөөний ЦБ 74.6%, Хонгор сумын ЦБ 45.9 %, Салхит өртөөний ЦБ-н цэвэршүүлээд гарч байгаа усан дахь Ж/Б-1.4, Хонгор сумын ЦБ- 3.4 дахин, Шарын гол сумын БХХ5 ЦБ-2.3, Салхит өртөөний ЦБ-1.9 дахин, Хонгор сум ЦБ-5.0 дахин, ТЦБ-н ПИЧ /пермангантын исэлдэх чанар/-5.1, Шарын гол сум ЦБ- 6.8, Салхит өртөөний ЦБ-7.6, Хонгор сумын ЦБ-6.8 дахин давж бохирдолтой ус голд нийлүүлсэн.
Цэвэрлэх байгууламжуудын хаягдал бохир усны цэвэрлэгээний чанарын 2020 оны 01-08 дугаар сарын дүнг харууллаа.
ТОЙМ БИЧСЭН:
БОШЛ-ИЙН УСНЫ ИНЖЕНЕР Д.ТҮВШИНЖАРГАЛ